гулгаж явах гутлын гарз ,гутарч явах сэтгэлийн гарз

2011-05-14
Инээдтэй яриа

Ангилал: шавьнартаа

1.Хүүхдүүдтэй ажиллах их сайхан.Байнгын инээдтэй явдал тохиолдож байдаг юм.2009оны11 ё ангид би Маагаа багшийн хичээл дээр ангидаа арын ширээн дээр сууж байлаа.Маагаа багш орж ирээд хэдэн хүүхэд дуудаж хичээл асууж эхэлсэн юм.Манай Оюунбаатар багшийн хажууд зогсчихоод их нам дуугаар юм яриад л байлаа.Миний сонирхол татаад хажуудаа байсан сурагчийн дэвтрийг аваад ямар хичээл ярьж байгааг үзтэл жирэмсэний үеийн хооллолт ба хувцаслалт гэсэн хичээлүүд бичсэн байсан юм. Сурагчийг яриад дуустал багш нэг асуулт асуусан чинь тэр хариулж чадсангүй ээ.Суу  үүнийг мэдэхгүй бол яаж өөдтэй дүн авах юм гэж багшийг хэлтэл Оюунбаатар суудалдаа хүрэх хооронд* Би яаж мэддэг юм ,ямар жирэмсэн болж үзсэн биш гээд амандаа үглэж явлаа.Инээдтэй байгаа биз. Эрэгтэй  хүүхэд ингэж л боддог байх даа.
2.Би өөрөө Цэвэлмаа багшийн 10-р ангид орос хэлний хичээл орж байлаа.Өмнөх ширээнд суусан нэг баньд  Дательный падеж-д бичих нэг үгний төгсгөл -У -үсгийг бичээгүй байхаар нь наад үг чинь- У-тай гээд хэлчихсэн чинь нөгөө үгэндээ -УУТАЙ- гээд залгаад биччихдэг юм байна.Ийм хүнд юу гэж хэлэхээ би ойлгоогүй юмдаа.



. Сэтгэгдэл бичих . Найздаа илгээх

Сэтгэгдлүүд


2011-05-16 - hi

Бичсэн: Зочин (зочин)


сэтгэгдэлээ бичсэнд баярлалаа аз жаргал амжилт бүхнийг хүсье


. Шууд холбоос

2011-05-14 -

Бичсэн: хундага


хаха, -уутай.


. Шууд холбоос



:-)
 
xaax